ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-23 11:29:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулж ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд, "
БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжин баяр хүргэж байна. Энэ нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад шаардлагатай харилцан итгэлцлийг төрүүлэн бэхжүүлэхэд дэм болохуйц чухал алхам боллоо" гэжээ.
Холбоотой мэдээ