Оскарын шагналт жүжигчин Луис Госсетт таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-30 12:18:32

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 30 /BBC/. "Оскар"-ын наадмаас "Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн анхны өнгөт арьст жүжигчин Луис Госсетт 87 насандаа таалал төгсжээ. 


Нью-Йорк хотод төрсөн тэрбээр 1982 онд "An Officer and a Gentleman" кинонд бүтээсэн түрүүч Эмил Фолийн дүрээрээ "Оскар"ын шагнал хүртэж байсан билээ.


Мөн боолчлолын үеийн талаар өгүүлдэг "Roots" телевизийн мини цуврал киноны дүрээрээ 1978 онд "Эмми" шагналын эзэн болж байлаа.


Л.Госсеттийг нас барсан тухай ар гэрийнхэн нь "CBS" телевизэд мэдээлсэн ба ямар шалтгаанаар нас барсныг дурдаагүй байна.


Тэрбээр өсвөр насандаа Бродвэйд анх дүр бүтээж бөгөөд хожим нь "A Raisin in the Raisin", "Golden Boy" зэрэг шоунд оролцож байв.


60 жилийн жүжигчний замналынхаа хугацаанд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан тэрбээр хамгийн сүүлд 2023 онд шинэчлэн найруулсан "The Color Purple" кинонд дүр бүтээжээ. 



Холбоотой мэдээ