Tesla компани Хятадад Cybertruck машинаа танилцуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-02 11:51:12

БЭЭЖИН, 2024 оны хоёрдугаар сарын 2 /China Daily/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан Cybertruck автомашинаа Хятад улсад танилцуулж байна.


Цахилгаан хөдөлгүүртэй энэхүү пикап машиныг танилцуулах ажиллагаа Бээжин, Шанхай, Шэньжэнь, Чүнчин, Чэндү, Наньжин, Ханжөү, Шиань гэсэн найман хотод хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.


Cybertruck бол зэвэрдэггүй гангаар хийсэн хавтгай төмөр хавтан бүхий гурвалжин их биетэй, бүрэн цахилгаан пикап машин юм.


Tesla хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн энэхүү автомашинаа өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр Хойд Америкийн эхний хэрэглэгчдэдээ хүргэсэн юм. Эл загварыг Хятадад одоогоор худалдаалаагүй байгаа ажээ.

Холбоотой мэдээ