ДОРНОГОВЬ: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2023-10-04 12:31:56

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд энэ оны есдүгээр сарын 21-22-нд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо.


Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд “Яаралтай цуглар” дохиогоор сумын иргэд нүүн шилжих “Цугларах талбай” дээр цугларч, мал, амьтны гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зам тээврийн ослын улмаас үүссэн гал түймрийг унтраах, аврах ажиллагааг дуурайлган үзүүлэх дадлага сургуулиар үргэлжилсэн байна.


Нүүн шилжих үйл ажиллагаанд нийт 149 өрхийн 445 иргэн, ажилтан, алба хаагч, 55 техник хэрэгсэл оролцож гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлсэн аж.