Олон улсын гитарын наадам Ханой хотод болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-23 14:06:57
twitter.com/Nyamkanmk

ХАНОЙ. /Xinhua/. Олон улсын гитарын наадам, тэмцээн энэ сарын 26-28-ны хооронд Вьетнамын нийслэл Ханой хотноо болох ажээ.


Гурван өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд Канад, Нидерланд, Тайланд, Вьетнам болон бусад орны гитарчид өрсөлдөх бол Бразил, Франц, Японы уран бүтээлчид өөрсдийн тоглолтоо толилуулна гэж Вьетнамын Үндэсний хөгжмийн академи мэдэгдлээ.


Энэхүү наадамд дэлхийн хэмжээний гитарчид оролцохын зэрэгцээ гитар урлах арга техникийг танилцуулах ажээ.

Холбоотой мэдээ