А.Мекейн нэрэмжит математикийн олимпиадад түрүүлсэн багийг 1,5 сая төгрөгөөр шагнана
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, математикийн шинжлэх ухааны доктор, академич Абишийн Мекей агсны нэрэмжит баруун бүсийн математикийн олимпиадыг Баян-Өлгий аймагт 2015 оноос тогтмол зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд тус уламжлалт олимпиадыг А.Мекейн нэрэмжит Өлгий сумын ерөнхий боловсролын зургадугаар сургууль, «Мекей сан» хамтран ирэх 11 дүгээр сарын 7-ны өдөр Өлгий хотод явуулахаар болжээ.
1286 өдөр