Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх асуудлыг судалж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын атташе, дэд хурандаа Фрэдэрик Ломм, БНФУ-ын “Софэма” группийн дэд ерөнхийлөгч ноён Франсуа Фрэдэрик Тиссеран нарын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа .
2756 дня