Хэрлэн голд унасан машиныг татаж гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-11-28 15:23:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвс тээвэрлэж явсан "Пронтер’’ загварын ачааны автомашин өчигдөр Хэрлэн голд унажээ.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 15:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, нэг автомашинтай 17:00 цагт очиж 02:00 цаг хүртэл ажиллаж автомашиныг гаргаж авчээ.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат иргэн Б 03-34 УНК улсын дугаартай ’’Пронтер’’ загварын ачааны автомашинаар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу явж байсан аж.
Б.Туул
Связанные новости