Зүүн бүсийн команд штабын сургууль маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-11-27 16:31:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн команд штабын сургууль маргааш эхэлнэ.
 
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд Команд штабын сургуулийг зохион явуулахаар болсон. Удирдамжийн дагуу энэ сарын 28-29-нд зохион байгуулах Команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Дорнод аймагт өнөөдөр ажиллаж байна. Тус сургуульд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 20 офицер хамрагдах юм.
 
Тус сургууль нь Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилготой  юм.
Б.Туул
Связанные новости