Аврагчид угаарт цохиулсон гурван уурхайчны амь насыг аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх уурхайд гурван иргэн угаарын хийд цохиулан ухаан алдсан байсныг аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварчээ.
Гурван уурхайчин уурхайн гүнд угаарын хийд цохиулан ухаан алдсан тухай дуудлагыг өчигдөр 10:55 цагт онцгой байдлынхан хүлээж авсан байна. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 11:00 цагт очиход нүүрсний хагарсан ан цаваар угаарын хий шүүрч улмаар тэнд ажиллаж байсан тус дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн Э /41 настай, эрэгтэй/, иргэн А /50 настай, эрэгтэй/ нарыг угаарын хийд хордож ухаан алдсан байсан байна.
Тэдгээр иргэдийг аврагчид аварч дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн ба иргэдийн биеийн байдал одоо сайжирсан аж.

Б.Туул