Авлигаас урдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн, хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр "Нийслэлийн авлигаас урдчилан сэргийлэх дэд зөвлөл"-ийг байгууллаа.
Уг зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд нийслэлийн Гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөл, АТГ хамтран ажиллах болж, гэрээ байгуулсан юм. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатны үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, авлига, хээл хахуульгүй, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг явуулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөлийн дарга С.Амарсайхан, "Нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа шат шатандаа харьцангуй нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч илүү нээлттэй, ил тод болгох шаардлагатай. Тухайлбал нийслэлийн хэмжээнд олны анхааралд өртсөн нийслэлийн төр захиргааны байгууллагын шат шатны албан тушаалуудыг наймаалцах, зарах, худалдах тухай "60 тэрбум"-ын асуудал хүртэл бий. Гэвч энэ хэрэг үнэн эсхүл худал нь эцэслэн тогтоогдоогүй байгаа тул үргэлжлүүлэн шалгах ёстой" гэлээ.

Ч.Ариунболд