"ХЭҮК-Иргэний нийгмийн түншлэл" сэдэвт 14 дэх удаагийн уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс -Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх удаагийн уулзалтыг ирэх сарын 4-нд болно.
ХЭҮК нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, иргэний нийгмийн дуу хоолойг сонсох зорилгоор жилд 2 удаа дээрх уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй кампанит ажлын хүрээнд болж буйгаараа онцлог юм.
Уулзалтаар ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус зөвлөлөөс 2014-2017 онд хийсэн ажлыг тайлагнаж, шинэ бүрэлдэхүүнийг танилцуулахаас гадна тус комиссоос энэ онд явуулсан үйл ажиллагааны мэдээлэл, ирэх оны ажлын чиглэл, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд туссан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зохион явуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэх, мөн хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас мэдээлэл хийж, чөлөөт яриа хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Б.Туул