ХЗДХЯ, түүний харья байгууллагын ажилтнууд ОБЕГ-т 640 сая төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ, түүний харьяа байгууллагын нийт 24 мянга гаруй ажилтан, алба хаагчийн нэг өдрийн цалин болох 640 сая төгрөгийг өнөөдөр ОБЕГ-т хандивлав.
Онцгой байдлын албыг бэхжүүлэх, аврах, гал унтраах үйл ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болгох зорилгоор ард түмний санаачлагаар эхлүүлсэн хандивын аян улс орон даяар өрнөж байна. Уг аянд хууль зүйн салбарынхан нэгдэж буй юм. Одоогийн байдлаар ОБЕГ-ын иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирсэн хандив 809,6 сая гаруй төгрөгт хүрчээ.
Ч.Ариунболд