Онцгой байдлын 20 алба хаагч Энэтхэгт хэлний мэдлэгээ дээшлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-11-28 12:30:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр тус улсын Шинэ-Дели хотноо Онцгой байдлын 20 алба хаагч сургалтад хамарч байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын албаны алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн ЭСЯ-нд хүсэлт хүргүүлсэн.
Уг хүсэлтийг Энэтхэгийн ЭСЯ хүлээн авч, шуурхай шийдвэрлэн Онцгой байдлын албаны алба хаагчдыг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр англи хэлний сургалтад хамруулахаар болсон юм. Энэ сарын 20-нд эхэлсэн тус сургалт  2018 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл буюу гурван сар үргэлжлэх аж. 
Ж.Болор
Связанные новости