Аюултай тэнгэрийн эрхэс дэлхийд ойрхон өнгөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
bars@montsame.mn
2017-04-18 14:22:09
АСТАНА. /КАЗИНФОРМ/. 4 дүгээр сарын 19-ны лхагва гарагт Дэлхийн дэргэдүүр бодит аюул учруулж мэдэх 2014JO25 солир нисэн өнгөрнө. Ийм том хэмжээний эрхэс манай гарагийн хажуугаар сүүлийн 400 жилд бүртгэгдэж байгаагүй маш ойрхон зайд зөрж өнгөрөх юм. Энэ тухай ТАСС агентлаг “Slooh” онлайн одон орон судлалын төвийн мэдээг иш татан мэдээлжээ. 

Уг тэнгэрийн эрхэсийг 2014 онд АНУ-ын Маунт-Леммон одон орон судлалын төвийн автомат дуран авайн тусламжтайгаар нээн илрүүлжээ. Энэхүү эрхэсийн голч нь 640 м-ээс 1,5 км байж магадгүй аж. Уг тэнгэрийн биет Сар, Дэлхий хоёрын хоорондох зайнаас 4,6 дахин хол буюу 1,77 сая км-ийн зайд нисэн өнгөрөх юм. 2014JO25 тэнгэрийн эрхэс Дэлхийд ойртон ирэх мөчийг сонирхогчийн дуран авайгаар ажиглан харж болох гэнэ.

Энэ тэнгэрийн эрхэс нь манай гарагт бодит аюул учруулахуйц объектуудын жагсаалтанд ордог байна. Аюултай тэнгэрийн эрхэсүүд гэдэг нь 0,05 одон орны нэгж /Дэлхий Сар хоёрын хоорондын зайг 19,5 дахин үржүүлсэнтэй тэнцэнэ/ зайд Дэлхийн тойрог замыг огтлон өнгөрдөг, хэмжээ нь 100-150 м-ээс том эрхсүүдийг хэлдэг. 
О.Барс 

 

Холбоотой мэдээ