Окинава дахь АНУ-ын баазын ойролцоох оршин суугчид заргаа авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-17 16:07:26

ТОКИО. /Kyodo/. Япон дахь АНУ-ын агаарын цэргийн хүчний гол баазуудын нэг болох Фүтэнма баазын ойролцоо оршин суудаг хүмүүс “нисэх онгоцууд хэтэрхий их дуу чимээ гаргаж, тав тух алдагдуулж байна” гэж гомдоллож, шүүхэд зарга мэдүүлснээр тэдэнд 22 сая долларын нөхөн төлбөр олгохыг засгийн газарт захирамжилсан шийдвэрийг Окинава мужийн шүүх гаргажээ.

Тус баазын ойролцоох 3400 орчим оршин суугч “бид онгоц осолдохвий гэсэн байнгын түгшүүртэй байдаг. Мөн онгоцны дуу чимээ нь ая тух алдагдуулдаг” гэж шүүхэд гомдол мэдүүлээд, 10 тэрбум иенийн нөхөн төлбөр төлж, агаарын цэргийн хүчний баазаас өглөө болон оройн цагаар 40 децибелээс дээш, бусад үед 65 децибелээс дээш дуу чимээ гаргахыг хориглохыг төв засгийн газраасаа шаардсан аж.

Фүтэнма баазад АНУ-ын 25800 цэргийн албан хаагч, тэдний ар гэрийнхэн болон энгийн иргэд болох 19 мянган хүн байдаг гэнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ