ОРХОН: Монголын хоккейн холбооны лигийн тоглолтод Дархан баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын Хоккейн холбооны 2024-2025 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний 4 дүгээр тойргийн тоглолт Орхон аймагт боллоо.
Цаг агаарын хувьд хүйтэн өдөр эхэлсэн ч дөрвөн өдөр тасралтгүй үргэлжилсэн уг тэмцээнд 5 баг өрсөлдөж, сүүлийн өдрийн эхний тоглолтод Дархан-Степпе монстерс багууд тоглож Дархан баг тэргүүллээ. Мөн Хангарьд-Шарын гол багууд өрсөлдөн Хангарьд тэргүүлсэн.
Монголын хоккейн холбооны 2024-2025 оны лигийн шигшээ тоглолтод Дархан баг 45 оноогоор нэгдүгээр байр, Степпе монстерс баг 33 оноогоор хоёрдугаар байр, Хангарьд баг 27 оноогоор гуравдугаар байр, Шарын гол 15 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарлаа.