ӨНӨӨДӨР: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд Хөгжлийн
банкны асуудлаарх Түр хорооны нотлох баримтын сонсгол үргэлжилнэ.
11.00
цагт: ҮСХ-нд
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2022 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулж мэдээлнэ.
10:00
цагт: ҮСХ-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ,
Цахим хөгжил, харилцаа
холбооны яамнаас хамтран мэдээлэл хийнэ.
10.00 цагт:
ЗТХЯ-ны үүдэнд Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод "УБТЗ-д
үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл,
төмөр замчдын цалин хөлс”
зэрэг асуудлаар
мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлнэ. Утас: 8611-0009.
11.00
цагт: Офицеруудын ордонд Зэвсэгт хүчний Жанжин штабын
удирдлага МСНЭ-ийн удирдлага, хэвлэл
мэдээллийн төлөөлөлтэй уулзана. Утас:
8912-5099.
11.00 цагт: МҮЭ-ийн холбооны байранд Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Засгийн газрын 488-р болон /ТҮ-ийн цалин хөлсний доод хэмжээ/, 491-р тогтоолтой холбоотой төрд ажилласан удаан жилийн нэмэгдлийн талаар мэдээлнэ. Утас: 9502-2859, 9914-9240.
18:00 цагт: “Блью Скай” зочид буудалд ЦХХХ-ны сайд Н.Учрал
болон албаны бусад хүмүүс "Олон нийтийн сүлжээнд хүний
эрхийг хамгаалах тухай" хуулийн талаар сэтгүүлчдэд танилцуулж уулзана.
Утас:9910-3830.