Бэлчээрээ гэрээгээр ашиглуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-03 10:13:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга малын бэлчээрээ гэрээгээр ашиглуулах захирамжийг гаргасан байна.

Тэрээр энэхүү А/11 тоот захирамжаа өвөлжөө, хаваржааны бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн даац чадавхид тохирсон мал аж ахуй эрхлүүлэх зорилгоор гаргасан аж. Захирамж тус сумын “Цагаантохой,Чулуут,Арвидах” зэрэг газрын бэлчээр ашиглах хэсгүүдэд мөрдөгдөх юм байна.  

Холбоотой мэдээ