Турк-АНУ-ын худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-09 12:45:40
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс болон Туркийн Худалдааны сайд Рухсар Пеккан тус улсын нийслэл Анкара хотод уулзах үеэрээ хоёр улсын худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэх алхмуудыг танилцуулсан байна.


“Бид хоёр орны худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэх арга замуудыг нягталсан” гэж Рухсар Пеккан твиттер хуудсандаа мэдээлжээ. Мөн тэрбээр, "иргэний агаарын тээвэр, автомашин, үнэт эдлэл, гар урлал, гэр ахуйн тавилга зэрэг олон салбарын бараа бүтээгдэхүүнийг Туркээс АНУ руу нийлүүлэх арга замуудыг хэлэлцсэн" гэж мэдэгдэв.


Үүнээс гадна компаниудад туслах зорилгоор салбарын суурь загварт үндэслэсэн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон гэж Р.Пеккан мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ