Бүртгүүлэх
И-мэйл хаяг нь таны системд нэвтрэх хэрэглэгчийн нэр болно.

MONTSAME.MN ВЭБ САЙТЫН ИНТЕРНЭТ ЗАХИАЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ


1.    ЕРӨНХИЙ ЗААЛТ


1.1  http://montsame.mn вэб сайт нь үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү нөхцөл нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2  Энэхүү журам, нөхцөл нь хэрэглэгч таны худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

1.3  Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютер нь “Үндэсний Дата Төв”-ийн хамгаалалт, найдвартай ажиллагаагаар хангагдсан дэд бүтцийг ашиглана.

1.4  Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

 

2.    ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

2.1  http://montsame.mn вэб сайт нь өдөр бүр 24 цагийн турш байнгын ажиллагаатай байна. Мөн уншигчдаа цаг үеийн бүхий л шинэ мэдээ мэдээллээр хангана, байгууллагын сонин,сэтгүүлүүдийг цахим орчинд борлуулах үүргийг гүйцэтгэнэ.

2.2  http://montsame.mn сайт болон цахим хэвлэл түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь  МОНЦАМЭ агентлаг хариуцдаг болно.

2.3  Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. МОНЦАМЭ агентлагийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

2.4  МОНЦАМЭ агентлаг нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.

2.5  Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

 

3.    ВЭБ САЙТЫН ХЭРЭГЛЭГЧ БА ЗАХИАЛАГЧ

 

3.1  Вэб сайт нь уншигч хэрэглэгчтэй байхаас гадна, захиалагчтай байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн, захиалагч байх боломжтой.

3.2  Захиалагчийн мэдээллийн үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээллийн, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна

3.3  Хэрэглэгч вэбд шинээр бүртгүүлэхийн тулд шаардлагатай мэдээллүүдийг бөглөнө.

3.4  Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

3.5  Нэг хэрэглэгч нэг л и-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан и-мэйл хаяг дахин өөр захиалагчид ашиглагдахгүй.

3.6  Шинээр бүртгүүлж цахим захиалагч болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын тухай бүхий л түүх, хувийн мэдээлэл, сонины архив зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.

3.7  Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

3.8  Хэрэглэгч 1 өдөрт нэг сонинг хэдэн ч удаа унших эрхтэй байна.

3.9  Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулсан, улмаар аливаа хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдвол тухайн хэрэглэгчийн дансыг хаана.

 

4.    ИНТЕРНЕТ ХУДАЛДАА

 

4.1  http://montsame.mn вэб сайт интернетээр дамжуулан дараахь бараа бүтээгдэхүүнийг худалдаална. Үүнд:

- Цахим сонин ба сэтгүүл

- Цаасан сонин ба сэтгүүл

 

5.    ХҮРГЭЛТ

 

5.1  Манай бараа бүтээгдэхүүн болох ЦАХИМ СОНИН,СЭТГҮҮЛ автоматаар тухайн хэрэглэгчийн профайл хуудсанд хадгалагдана.

5.2  Хэрэв цаасан хэлбэрээр сонинг захиалсан тохиолдолд “Монгол шуудан”, “Түгээмэл шуурхай” шуудан, “Улаанбаатар” шуудангийн Улаанбаатар хот болон орон нутаг дахь салбаруудаар түгээнэ.

 

6.    ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

 

6.1  Вэб сайтад байрласан барааны үнэнд үйлчилгээний ашиг нэмэгдсэн байна.

6.2  Худалдан авагч төлбөрөө Төрийн банк, Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк гэх мэт дотоодын бүх банкнуудын картаар хийх боломжтой. /Жич: Голомт банкны АМЕРИКАН ЭКСПРЕСС ”REWARDS” картаар гүйлгээ хийх боломжгүйг анхаарна уу/

6.3  Гадаадаас захиалж байгаа хэрэглэгч Төрийн банкны  340101868003  тоот дансанд төлбөрөө шилжүүлнэ. Ингэхдээ, жишээ нь та Хятадаас сонин захиалбал төлбөр төлөх гэсэн хэсгээс Төрийн банкийг сонгож, төлбөрийн дүн гэсэн хэсэгт нэг сарын ......... төгрөг, төлбөрийн утга хэсэгт Montsame гээд бичнэ. Харин банк таны картаас төлбөрийг суутгахдаа тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцно.

 

7.    БУСАД ЗААЛТ

 

7.1  Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал 51 266904 тоот утсаар лавлагаа авах боломжтой.

7.2  Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний журам, нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

7.3  Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг online@montsame.gov.mn и-мэйл болон 51 266969  утсаар лавлаж, санал хүсэлтээ илгээж болно.