“Парисын Их дуулга”-д хүчээ сорих жүдочид өнөөдөр хилийн чанадыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-08 17:12:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-11-нд болох жүдо бөхийн “Парисын Их дуулга – 2018” тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр өглөө Франц улсыг зорилоо.

Манай багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг-д Н.Алтанбагана, Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б .Тэмүүлэн нар оролцоно.

Харин эмэгтэй жүдочдоос 48 кг-д М.Уранцэцэг, Б.Хорлоо, 52 кг-д Ч Аззаяа, Б Хорлоодой, 57 кг-д Д.Сумьяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, +78.кг-д Э Гандиймаа нар хүч, ур чадвараа сорино.

Тэмцээнийн нийт шагналын сан нь 154 мянган ам.доллар бөгөөд алтан медаль 5000 ам.доллар, мөнгөн медаль 3000 ам.доллар, хүрэл медалийг 1500 ам.доллар дагалдах.

Д.Өлзий
関連ニュース