Дүүргийн эмнэлгүүд томуу өвчнөөс сэргийлэх бэлтгэлээ хангажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Нийслэлийн 3 дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн бэлтгэл ажил хангагджээ.
ЭМЯ-наас Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж, нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцжээ.
СХД-ийн хувьд хүүхдийн гурван тасаг, 165 ортой үйл ажиллагаа явуулдаг. Томуу, томуу төст өвчний үед нэмэлт ор тавьж нийтдээ 258 ортой тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болжээ.
Өнөөдрийн байдлаар орны ачаалал хэвийн. Зайлшгүй шаардлагатай эмийн нөөц 100 хувь бүрдсэн, нөөц тасардаггүй гэж мэдээллээ.
БГД-ийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хувьд 140 орны хүчин чадалтай бөгөөд томуу, томуу төст өвчний гаралт ихэссэн үед нэмэлт 120 ор нэмж ажиллуулахаар бэлтгэлээ хангасан. Дүүргийн ЭМТ-өөс хүүхдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хянах камер байршуулжээ.Сүүлийн долоо хоногийн байдлаар ханиад, хатгаа хүндэрсэн өвчөтнүүд зонхилж байгаа, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг НЭМГ-т хүргүүлсэн, боловсон хүчний хувьд сувилагч дутагдалтай байгаа юм. Одоогийн байдлаар 15 эвхдэг ор болон нийтдээ 46 орыг нэмэлтээр байрлуулсан. Мөн ахмадын эмнэлэгт 60 ортой тасаг нээхээр төлөвлөжээ.
БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 135 ортой үйл ажиллагаа явуулдаг. Томуу, томуу төст өвчний улирлыг эхэлж буйтай холбогдуулан нэмэлтээр 20 ор, нийт 155 орны хүчин чадалтай эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Зайлшгүй шаардлагатай эмийн нөөц 90-95 хувь, вирусын гаралтай өвчний үед хэрэглэх эмийн нөөц 80-85 хувьтай байна. Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан “Витаминжуулалтын аян”-г эхлүүлжээ. Эмнэлэгт үйлчлүүлэгчдийн хоолны цэсийг баяжуулан өгч байгаагаа танилцуулсан байна. Сүүлийн 7 хоногт амьсгалын тогтолцооны өвчин голлож байгаа бөгөөд эмч, ажилчдын тоог нэмэгдүүлжээ. Мөн рентген оношийг амралтын өдрүүдэд ажиллуулж байна. Рентген оношийн төлбөр 10 мянган төгрөг байдаг. Харин яаралтай тусламж үйлчилгээ авч буй иргэдэд энэ төлбөр хамаардаггүй байна.

Д.Өлзий