Элчин сайд Ж.Сүхээг Олон улсын Түрэг судлалын академийн мөнгөн медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-26 09:31:45

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Ж.Сүхээг Астана хотноо байрладаг Олон улсын Түрэг судлалын Академийн Мөнгөн медалиар шагнав.

Шагналыг 12 дугаар сарын 20-ны өдөр уг Академийн байранд Академийн Ерөнхийлөгч ноён Дархан Кыдырали гардуулав.

Медаль гардуулах ёслолд ЭСЯ-ны дипломат ажилтнууд, уг академийн удирдлага, эрдэмтэд судлаачид оролцов. Энэ үеэр ноён Дархан Кыдырали хэлэхдээ Олон улсын Түрэг судлалын Академи нь сүүлийн хоёр жилд Монгол Улсын ШУА-тай нягт хамтарч ажиллаж, тодорхой төсөл хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, цаашид ч Монгол Улстай энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа гүнгийрүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Ж.Сүхээ хариу талархал илэрхийлж товч үг хэлэв.

関連ニュース