МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Баянгол дүүргийн 60 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхчүүдийн барилдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-11 13:21:23

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.


Өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Р.Пүрэвдагва, Э.Батмагнай, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, С.Сүхбат, Д.Анар, Ц.Одбаяр тэргүүтэй хүчтэнүүд зодоглоно. Тус барилдаанд түрүүлсэн бөх 20, үзүүрлэсэн бөхийг 10 сая төгрөгөөр байлах юм. Харин их шөвөгт тав, дунд шөвөгт шалгарсан бөх нэг сая төгрөг гардана.


Энэ нь Монголын үндэсний бөхийн холбооноос аравдугаар сард бөхийн өргөөнд зохион байгуулах хоёр дахь барилдаан юм. Үүнээс өмнө улс, аймаг, цэрэг, сумын цолтой ахмад бөхчүүдийн барилдаан өнгөрсөн долоо хоногт болсон билээ.


Нэгэн жарны тэртээ “Октябрийн район” нэрээр түүхийн хуудсаа эхлүүлж байсан Баянгол дүүргийн 60 жилийн ой энэ онд тохиож байна. Баянгол дүүрэг өдгөө 34 хороо, 70 мянга гаруй өрх, 260 мянга гаруй хүн амтай. Оршин суугчдынхаа тоогоороо Монгол Улсын нийт хүн амын 7.5, нийслэлийн хүн амын 15.5 хувь, хүн амынхаа тоогоор улсын хэмжээнд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг аж. 

関連ニュース