“Лаг хатааж шатаах үйлдвэр” барих тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий “Лаг хатааж шатаах үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Уг үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж, хоногт дунджаар 250 метр куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Тус үйлдвэр нь жилд 843.200 метр куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Энэхүү төслийн ТЭЗҮ-ийн магадлангийн дүгнэлт гарч, тендер зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.
Тус үйлдвэрийг
байгуулах нь зөвхөн лагийг боловсруулж устгах төдийгүй, нийслэлийн хөрс, ус,
агаарын бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх,
хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын үр ашигтай, цогц шийдэл болох
юм.