АРХАНГАЙ: Эрдэнэбулган сум хамгийн олон ахмадтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/ Архангай аймгийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй нийт 11532 ахмад настан амьдарч байна.
-Ахмад настнуудын 66 хувь нь эмэгтэй, 34 хувь нь эрэгтэй байна.
-100-гаас дээш настай хоёр ахмад байгаагийн нэг нь
эмэгтэй байна.
-90-99 настай 99 ахмад настан байгаагийн 70 нь эмэгтэй
байна.
-Хамгийн олон ахмадтай сумдад Эрдэнэбулганд 2683, Ихтамирт 690, Өндөр-Улаан сум 635, Эрдэнэмандалд 632 ахмад амьдарч байна. Харин хамгийн бага ахмадтай суманд Цахирт 250, Хангайд 312, Булган суманд 306 ахмад байна.
-Аймагт өнөөдрийн байдлаар тэтгэврийн даатгалын сангаас
тэтгэвэрт 96.6 тэрбум төгрөгийг 17500 хүнд олгож байна.