Н.Тавинбэх: ДЦС-III энэ өвөл дулааныг хэрэглэгчдэд хэвийн нийлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дулааны гуравдугаар цахилгаан станцад энэ оны зургаадугаар сард системийн хэмжээнд нөлөөлөхүйц томоохон осол гарсан.
Уг ослын үр дагаврыг арилгах хүрээнд ямар ажил хийж байгаа
талаар Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх өнөөдөр мэдээлэл
хийв. Тэрбээр мэдээлэлдээ, “Тус ослын үр дагаврыг арилгах хүрээнд 5 багц ажил
хийхээр төлөвлөсөн. Тэдгээрийн гурвыг нь өвлийн их ачааллын өмнө дуусгахаар ажиллаж байна. Одоогоор тэдгээр ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж буй.
Энэ онд хийх ёстой гурван ажил ондоо багтаж дуусвал уг станц
дулааны үйлдвэрлэлийг өнгөрсөн оны оргил ачааллын үед үйлдвэрлэж байсан
хэмжээнд, цахилгаан, эрчим хүчийг өнгөрсөн оны мөн үед үйлдвэрлэж байсан
түвшингийн 50 орчим хувьд дүйцэхүйц байдлаар хэрэглэгчдэд нийлүүлнэ.
Үлдсэн хоёр ажлыг ирэх оны өвлийн их ачааллаас өмнө
дуусгахаар ажиллаж байна. Засгийн газар шуурхай ажиллаж, эрх зүй болон санхүүжилтын
асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Товчдоо бол, дулааныг хэрэглэгчдэд хэвийн
нийлүүлнэ. Цахилгаан, эрчим хүч дутагдах хэдий ч шинэ эх үүсвэрээс хангахаар
ажиллаж байна" гэлээ.