Улсын хэмжээнд 156.5 мянган тонн хадлан хаджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ургац хураалтын явцын мэдээллээр улсын хэмжээнд энэ оны наймдугаар сарын байдлаар 156.5 мянган тонн хадлан хадаж, 24.5 мянган тонн хүнсний ногоо, 9.4 мянган тонн төмс хурааж, 5 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Эдгээрийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хадлан 62.1 хувь буюу 60 мянга, хураасан хүнсний ногоо 13 хувь буюу 2.8 мянга, гар тэжээл 60.6 хувь буюу 1.9 мянган тонноор нэмэгдэж, харин хураасан төмс 43.4 хувь буюу 7.2 мянган тонноор багассан байна.