ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 3, 4-р ангийн 3493 сурагч англи хэлний хичээл үзнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-25 18:45:49

Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилээс улсын хэмжээнд төрийн өмчийн бүх ЕБС-ийн 3, 4 дүгээр ангийн сурагчдад англи хэлний хичээл орно. Өмнөговь аймгийн хэмжээнд 22 сургуулийн 3, 4-р ангийн 3493 сурагч, 23 сургуулийн 5, 8 дугаар ангийн 7647 сурагч анли хэлний хичээл үзнэ гэж БШУГ-аас мэдээлэв. 

 

Даланзадгад сумын нэгдүгээр сургууль, Гурвантэс сумын сургуулийн 3-9 дүгээр ангийн сурагчдад туршилтаар зааж эхлэхээр төлөвлөсөн байна. Тиймээс англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч эрчимжүүлсэн сургалтуудыг зохион байгуулж байна. Түүнчлэн “Rise and Shine” сурах бичигт тулгуурлан сургалтыг явуулна гэлээ. 

 

関連ニュース