“ИДОЛ” олон улсын циркийн фестивалиас мөнгөн цомын эзэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ИДОЛ” олон улсын циркийн жүжигчдийн фестивальд Монгол Улсаас оролцсон уран бүтээлчид мөнгөн цом хүртлээ.
Москва хотын “Большой Москвич цирк”-т болж өндөрлөсөн энэхүү фестивальд дэлхийн 20 гаруй орны 190 гаруй циркчид ур чадвараа сорин өрсөлджээ. Манай улсаас Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн жүжигчид оролцож “Мөнгөн Идол” шагналын эзэн болсон байна.
“ИДОЛ” фестивалийг анх 2013 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд дэлхийн шилдэг циркийн үзүүлбэрүүдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй уралдаан юм. Фестиваль мэргэжлийн, хэвлэл мэдээллийн болон үзэгчдийн санал, шүүгчдийн гэх гурван ангиллаар шилдгүүдийг шалгаруулдгаараа онцлогтой.
Энэ
жилийн уралдаанд оролцогчид “орчин үеийн цирк”, “акробатик”, “шаар айраг ба
шувуу”, “дрессура” гэсэн жанрын өвөрмөц, шинэлэг үзүүлбэрүүдийг толилуулжээ.