АРХАНГАЙ: Оны эхний 5 сард 195 хүн ажилд зуучлуулан оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2025 оны эхний 5 сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 464 хүн байна. Хөдөлмөрийн насны 10000 хүн тутамд 71 ажилгүй хүн ногдож байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 96.6 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 71 нь дээд, 32 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 290 нь бүрэн болон бүрэн бус дунд, 40 нь бага боловсролтой хүмүүс байна.
Эхний 5 сарын байдлаар ажилгүйчүүдийн бүртгэлд 134 хүн шинээр бүртгүүлж, 195 хүн ажилд зуучлуулан оржээ.
Эхний 5 сарын байдлаар шинэ ажлын байранд зуучлуулсан
иргэдийг эдийн засгийн салбараар авч үзвэл, барилгын салбарт 9, хөдөө аж ахуйн салбарт 77,
боловсролын салбарт 6, үйлчилгээний салбарт 11, худалдааны салбарт 22, үйлдвэрийн
салбарт 16, урлагийн салбарт 1, төрийн захиргааны салбарт 64, эрүүл мэндийн салбарт 4, шинжлэх ухааны салбарт 1 иргэн
тус тус зуучлуулан орсон байна.