СЭЛЭНГЭ: Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар тойрогт нөхөн сонгууль болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулна.
Тус сонгуулийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар тойрогт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар сумын Сонгуулийн
хорооноос өнөөдөр тухайн
тойрогт нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулан өглөө.