Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2025 оны тавдугаар сарын 5-11-нд болох үйл явдлын тойм
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны тавдугаар сарын 9-нд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.
Улаанбаатарт:
5 дугаар сарын 5-нд: УИХ дахь МАН, АН-ын
бүлгийн хуралдаан болно.
5 дугаар сарын 5-7-нд: “Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын
талбайд болно.
5
дугаар сарын 7-нд: Засгийн
газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 8-нд: Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн
үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд гарна.
5 дугаар сарын 8, 9-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 10-нд: Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд
тохиож байна.
5 дугаар сарын 10-нд: “Дугуйтай Улаанбаатар-2025” олон
нийтийн өдөрлөгийг төв талбайд зохион байгуулна.
-"Үндэсний бичиг-Өв соёл"
тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын
12-ныг хүртэл гарч байна.
- “Амьд ертөнцийн
спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын
холбоо хамтран 6 дугаар
сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт,
цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа
зохион байгуулна.
Орон нутагт:
5 дугаар сарын 5-7-нд: Завхан аймгийн бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах “Show
dance-2025” тэмцээн болно.
5 дугаар сарын 6-нд: Орхон аймагт “Хойд
бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форумыг зохион байгуулна.
5 дугаар сарын 6-нд: Дундговь
аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос аймгийн ЗДТГ-тай хамтран "Спортын
сэтгэл зүй" сургалт зохион байгуулна.
5 дугаар сарын 9, 10-нд: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Сэлэнгэ
аймгийн бүсийн уралдаан-2025”-ыг зохион байгуулна.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн
номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн
дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
5 дугаар сарын 6-16-нд: АНЭУ-ын Аль-Айн
хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус
тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
Япон Улсын “Осака Кансай”-д
үргэлжилж буй “Дэлхийн
экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.