Арван агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-05 12:24:57

Төрийн албаны зөвлөлөөс ирэх долоо хоногт буюу энэ сарын 10-11-нд тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Мөн нийслэлийн ЗДТГ-ын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын болон Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг явуулах гэнэ.

Сонгон шалгаруулалтад орох иргэдийг энэ сарын 7-нд бүртгэх юм. Эдгээр ажлын байранд тавигдаж шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулсан бөгөөд ажлын байранд тавигдаж байгаа шаардлагыг хангаж байгаа иргэд энэхүү сонгон шалгаруулалтад орох боломжтой аж.

Б.Туул

関連ニュース