Дорноговьд бороо орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-04 12:03:45

Аравдугаар сарын 04-нөөс эхлэн Дорноговь аймгийн ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, хүйтэн бороо орж эхэллээ.

Тус аймгийн УЦУОША-наас гаргасан мэдээллээс харахад энэ сарын 04-нөөс 05-ны хооронд ихэнх нутгаар бороотой байгаа бөгөөд салхи 07-ноос 12 метр секунд, хугацааны эхэнд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 12-14 метр секунд хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Харин энэ хугацаанд агаарын температур бага зэрэг сэрүүсч шөнөдөө 2 хэм хүйтнээс 2  хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байх бол 09-нд шөнөдөө нийт нутгаар хүйтрэх төлөвтэй.  

Х.Эрдэнэбулган

関連ニュース