СҮХБААТАР: “Сүхбаатар нутагтаа” уран зургийн тухайд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-21 16:42:27

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд их жанжин Д.Сүхбаатартай холбогдох олон уран зураг хадгалагдаж байгаа бөгөөд тэдний нэг бол зураач С.Дондогийн бүтээл "Сүхбаатар нутагтаа" гэх бүтээл юм.


Их жанжин Д.Сүхбаатар 1922 оны 9 дүгээр сард зүүн хязгаар нутгаар явж байхдаа аав, ээжийнхээ төрсөн нутгаар дайрч ирэхэд нь Хошуу ноён Ёст бэйс Доржжав Налайх гэдэг газар тосон уулзаж, хадаг дээр тавин лангийн ембүү тавьж барихад нь "Ёсыг хүндэтгэж хадгийг чинь авъя гээд хадгаа өвөртлөөд хошуу нутагтаа эрдмийг түгээн хөгжүүлэхийн тулд сургууль танхим байгуулах үйлсэд чинь нэмэрлэн баръя" гэж ембүүг хошуу ноёнд эргүүлж барьсан гэдэг.


Тэр нь Хошууны сургууль байгуулах үндэс болсон бөгөөд хожмоо өнөөийн Баруун-Урт сумын ерөнхий болоюсролын Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр сургуулийн эх үндэс нь болсон түүхтэй

関連ニュース