Ван И, Э.Блинкен нар Газын зурваст үүссэн хямралын талаар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-15 10:39:51

БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 15 /Reuters/. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Израил, Газын зурваст үүссэн хямралын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй бямба гарагт утсаар ярьсан тухай Хятадын ГХЯ мэдээллээ.


Хятад улс олон улсын энх тайвны бага хурлыг аль болох ойрын хугацаанд хуралдуулахыг уриалаад, Палестин-Израилын мөргөлдөөн хурцдаж, хяналтаас гарах эрсдэлтэйг анхааруулсан байна.


Ван И Э.Блинкентэй ярих үеэрээ “Хятад улс энгийн иргэдэд хохирол учруулсан, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдлийг зэмлэн буруушааж байна” хэмээн хэлжээ.


Талууд мөн АНУ-Хятадын харилцааны асуудлаар санал солилцсон бөгөөд Ван И хоёр талын харилцаа тогтворжих шинж тэмдгүүд илэрч буйг онцолсон байна.


関連ニュース