Валютын дуудлага худалдаагаар нийт 75.0 сая ам.доллар нийлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-12 14:16:33

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ 7 хоногт гадаад валютын дуудлага худалдааны спот арилжаагаар банк хоорондын цахим талбарт нийт 75.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ.


Тодруулбал:

  • Аравдугаар сарын 10-нд 31.0 сая ам.доллар,
  • Мөн сарын 12-нд 44.0 сая ам.доллар тус тус нийлүүлэв.

Энэ сард:

  • Аравдугаар сарын 3-нд арилжааны банкууд 11.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк саналыг биелүүлээгүй байна.
  • Аравдугаар сарын 5-нд мөн 7.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Төвбанк саналыг биелүүлээгүй болно.

Своп, форвард арилжаагаар арилжааны банкууд санал ирүүлээгүй байна.

関連ニュース