Конрад-Аденауэр-Сан, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн хамтарсан тэтгэлгээр суралцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтарсан “Улс төрийн мэдээлэл харилцаа”-ны магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлалаа.
Тус тэтгэлэгт
хөтөлбөр нь Олон улсын улс төрийн
сэтгүүл зүйн чиг хандлага, стандартыг баримтлан ажиллах, мэргэжлийн ёс зүйг
төлөвшүүлсэн сэтгүүлчдийг магистрын түвшинд бэлтгэх зорилгоой.
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2023-2024 оны IV улирал
Хөтөлбөрийн агуулга:
Судалгааны магистрын хөтөлбөр нь нийт
32 кредит. Үүнд, 19 кредитийн танхимын хичээл /Судалгааны арга зүйн хичээл, улс
төр судлалын мэргэжлийн заавал судлах ба мэргэшүүлэн сонгох хичээл болон олон
улсын сэтгүүл зүйн хичээл/, 4 кредитийн эрдэм шинжилгээний ажил, 9 кредитийн
магистрын судалгааны ажил байна.
Сонгон шалгаруулалтад тавих шалгуур
үзүүлэлтүүд:
-Сэтгүүл зүйн бакалавр (Голч дүн 3.0 ба
түүнээс дээш);
-Монгол хэлний ярианы ур чадвар,
найруулга зүй, хэл зүй, зөв бичих дүрмийн өндөр мэдлэгтэй;
-Нийгмийн идэвхтэй (улс төр, нийгэм,
хүмүүнлэг сайн дурын ажил болон бусад салбарт);
-Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн
түвшинд ажиллаж, ардчилсан хөгжил, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө
бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй;
-Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
бол давуу тал болно;
КАС, МУИС-ийн Улс төр судлалын
тэнхимээс зохион байгуулах аливаа сургалт, хурал, үйл ажиллагааг дэмжин
ажиллах, оролцох боломжтой байх.