Ардчилсан Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн протоколоос
ТОЙМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. УБХ-ын ээлжит 3 дугаар чуулганы 1991 оны 5
дугаар сарын 23 өдрийн хуралдааны явцын тэмдэглэлийн зарим хэсэг (22-6-27)-ийг уншигч танд хүргэсэн. Мөн өдрийн
хуралдааны тэмдэглэлээс үргэлжлүүлэн хүргэж байна.
Б.Чимид:-21 дүгээр зүйл дээр сэлгэн сонгох 3-ны
2-ыг жил тутам, 3-ны нэгийг 2 жил тутам, 4-ний нэгийг 2 жил тутам, тэгээд эцэст
нь одоогийн байгаагаар, 5 дахь санал бий. Сэлгэн сонгохоо больё гэж
танхимтайгаа холбоотой юм ярьсан. Түүнийг хураалгах шаардлагагүй гэж үзэж
байна.
Р. Гончигдорж:-Бид нэг гишүүний сонгогдох бүрэн эрхийн хугацаа 6 гэдэг дээр санал зөрөхгүй байгаа. Тийм учраас 6 гэсэн энэ тоотой уялдсан байх ёстой Үндсэн санаа 6 жилийн бүрэн эрхтэй гишүүдийнхээ 3 жил тутамд тал хувийн нь сэлгэх сонголт явуулж байна гэсэн үндсэн санаа байгаа. Хажуугаар орж ирсэн санаа бол хоёр жил тутамд сонголт хийнэ, 2 жил тутамд сэлгэн сонголт хийнэ гэдэг нь гуравны нэгд сэлгэн сонголт хийнэ гэсэн үг. Ингээд 2 жил тутамд сэлгэн сонголт хийнэ гэдгийг зөвшөөрч байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 9,
- татгалзсан 26,
- түдгэлзсэн 5, олонхын дэмжлэг хүлээхгүй байна.
Тийм учраас энэ үндсэндээ дууслаа.
Б. Чимид:-Парламент тарах шийдвэр гаргаж болно,
тэгэхдээ үндсэн хуулийн төсөлд бичсэнээр дараачийн шинэ сонгогдсон бүрэлдэхүүн
тангараг өргөтөл бүрэн эрхээ хадгална гэж байгаа. Дахиад шинэчлэлт үүснэ. Эсвэл олгохгүй байх уу? гэсэн асуудлаар санал хураалгая.
Р. Гончигдорж:-Үндсэн хуулиа батлах бүрэн эрх нь
ганцхан энэ танхимдаа хүрээд ирнэ шүү дээ.
П.Улаанхүү:-Жил, гуравны нэг хоёр чинь хоёр тусдаа
асуудал шүү дээ. Хоёрны нэг, гуравны нэг хэдэн жилээр шилэн сонголт хийх вэ
гэдэг чинь хоёр өөр асуудал шүү дээ. Салгаад хураагаад өгөөч?
Р.Гончигдорж:-Бүрэн эрх нь дуусаагүй хүлээж байгаа
гишүүд байна. Гэдгийг зөвшөөрвөл тэр асуудлыг зохицуулж болно л доо. Бүрэн эрх
нь дуусаагүй гэхдээ хүлээж байна. Үйл ажиллагаагаа парламент дотор байхгүй, уг
нь бүрэн эрхтэй, гадна талд нь байж байна, тэгээд нэг удаа дөрвөн жил
ажиллачхаад, буцаж гүйцэж орж ирж 2 жилээ гүйцээгээд тэгээд гараад явдаг,
иймэрхүү байх юм бол 6-гийн тоо 3-ны нэгийн сонголт тэгж зохицож болно.
П. Улаанхүү:- Энэ 6 жил, бүх юмыг Ерөнхийлөгчтэй
холбож ойлгоод байгаа юм. Ерөнхийлөгч 4 жилээр байна гэж байгаа. Тэгэхээр 6
жилээр байх юм бол зөрчил гарч ирээд байна. Ерөнхийлөгчийг хаанаас сонгох вэ
гэдэг нь хамаарна. Хэрэв 4 жилээр ингээд байвал, эргээд 3-ны 1-ээр гээд ямар ч
зөрчилгүй болчхож байгаа юм.
Б. Чимид:- УИХ-ын гишүүний нас.
Р.Гончигдорж:- Энэ насны хувьд Үндсэн хуулийн төсөл дээр 25 гэж байгаа. 30 гэсэн санал гарсан.
Б.Чимид:- 24 гэж гараагүй,
24-тэй гишүүн байна гэж гарсан.
Р.Гончигдорж:- Монгол улсын 30 нас хүрсэн иргэнийг
сонгоно гэдэг дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 28,
- татгалзсан 12,
- түдгэлсэн 2, олонх байна. Ингээд 30 нас
гэсэн байдлаар хэлэлцүүлэгт торуулъя.
С. Баяр:- Хүн амын хэчнээн хувь нь хэдэн настай
билээ? Ард нийтээр хэлэлцүүлэх хувь шүү дээ.
М. Энхсайхан:- Тэр тусмаа өдөөж байгаа юм тийм учраас
санал хураагаад явчихъя.
С. Баяр:- 30 гэж ийм өндөр тавьсан орон тун ховор
доо. Хэдийгээр ард түмэнд хэлэлцүүлэх юм байлгая гэж бодож байгаа боловч бас 30
гэж тогтоодог нь учир дутагдалтай л байх.
Б.Чимид:- 22 дугаар зүйл дээр Ерөнхийлөгч, парламентыг тараах асуудал гарсан. Ерөнхийлөгчийн эрхэнд хийе гэсэн. Энд бол ярьж ярьж, нэгэнт өөрөө сонгогдсон учраас тараах биш, харин тараах тухай саналыг Их хуралд оруулахлаар хийсэн. Гуравны 2-оос доошгүй нь үлдвэл буюу Ерөнхийлөгчийн санал болгосноор гэж нэмсэн.Тэгэхээр одоо Ерөнхийлөгчид парламент тараах эрх болгох уу?, тараахыг санал болгох эрх олгох уу? гэсэн саналууд байна.
Р.Гончигдорж:-Одоо байгаагаар нь Их хурлыг тараах
тухай асуудалд Ерөнхийлөгчийн оролцоо байхгүйгээр нэг үндсэн хуулийн төсөл
байна. Хажуугаас орж ирж байгаа төсөл бол Ерөнхийлөгч шууд тараах эрх эдлэх үү,
Ерөнхийлөгч тараах тухай саналаа Их хуралд оруулах эрх эдлэх үү ийм 2 хажуугийн
хувилбар дээр тус тус дээр нь санал хураалт явуулъя. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах
эрх эдэлнэ гэдэг дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 20,
- татгалзсан 18,
- түдгэлзсэн 4,олонхын дэмжлэг хүлээхгүй
байна.
Ерөнхийлөгч Их хурлыг тараах тухай санал
Их хуралд оруулна гэдэг саналыг зөвшөөрч байгаа дээр хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 31,
- татгалзсан 6,
- түдгэлзсэн 5, энэ олонхын дэмжлэг
хүлээлээ.
Монгол улсын их хурал бүрэн эрхээ
хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны 2-оос доошгүй нь үзвэл, эсвэл
өөрөө тарах тухай шийдвэр гаргаж болох гэж байгаа энэ дээр мөн найруулаад саяны
зүйлийг энд нь багтаагаад найруулаад оруулъя гэсэн байдалтайгаар олонхын
дэмжлэгийг хүлээж байна.
Б. Чимид:-123 дугаар зүйл дээр. Сүлдэнд тангараг
өргөнө.
Р. Гончигдорж:- Чуулганы дарга болох тухай асуудал
гараад ирвэл бас хугацааны талаар өөрчлөгдөж ярих байлгүй дээ. Чуулган, чуулган
дээрээ даргаа сонгох уу? гэх
мэтчилэн ингээд авах байх л даа. Чуулганы дарга байлгана. Бага хурлын дарга гэж байхгүй байна гэсэн
ийм саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 23,
- татгалзсан 17,
- түдгэлзсэн 2, олуулаа.
Гү. Лхагважав:- энэ дээр дэд ерөнхийлөгчийн тухай
асуудал яригдахгүй. Энэ дээр төр чинь ямар төр байх юм бэ? гэдэг дээр асуудал
яригдана. Парламентын төр юм уу?, Ерөнхийлөгчийн төр юм уу? гэсэн ганцхан
асуудал тавигдах ёстой. Тэгэхээр энэ бол саяны асуулт бол даргын, чуулган дарга
ч юм уу, үг өгдөг л асуудал. Тэгэхээр энэ бол ерөнхийлөгчийн засаглалтай
орнуудад элбэг байдаг. Хоёрдугаарт бид ерөөсөө саяны санал хураалт нэг юман дээр
санал хурааж байна. Парламентын төр юм уу? Ерөнхийлөгчийн төр юм уу?
Б. Чимид:- Спикер, дарга хоёрын ялгаа юу юм
бэ гэвэл парламентын ч бай, ерөнхийлөгчийн ч бай удирдлагадаа орно. Дээд
танхимынх нь бол дарга, эсвэл ерөнхийлөгч байгаа. Парламентын Ерөнхийлөгч гэж
бас бий. Доод танхимынх нь спикер байдаг юм. Манайх нэг танхимтай учраас спикер
байх юм бол Лхагважавын хэлдэгтэй яг таарна.
Хоёр танхимтай оронд бол олонхын ярьж байгаагаар засаглалын хэлбэр гэдгээс хамаарахгүйгээр дээд тал нь заавал приздент юм уу? Дэд ерөнхийлөгч байгаа. Томхон, томхон орноос жишээ авбал Франц, АНУ, Япон, Австри ч гэдэг юм уу? Спикер байна гэдэг дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 14,
- татгалзсан 28,
- түдгэлзсэн 2, олонх дэмжихгүй байна.
Б. Чимид:- 6 жил,3 жил гэсэн санал байгаа. Энэ шийдсэн гэж ойлгож байна. Дарга бол 6 жил тэгээд байж байна.
Р. Гончигдорж:- Загийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар
авахыг хориглоно гэсэн заалтыг үндсэн хуульдаа оруулъя гэсэн саналыг дэмжиж
байгаа дээр санал хураалт явуулъя.
Б. Галсандорж:-Тэргүүн гэхгүйгээр дарга гэж байя гэсэн
санал байсан шүү дээ.
Б. Чимид:- Бид тэргүүн гэдгээ хаяя, дарга гэдгээр
байж байна.
- зөвшөөрсөн 29,
- татгалзсан 9,
- түдгэлзсэн2, энэ заалтыг оруулъя.
Б. Чимид:- Дээд шүүх, хууль санаачлах эрх эдлэх
гэдгийг хасъя гэсэн санал байна. Үүнийг хураалгая гэж үзсэн.
Р.Гончигдорж:- Дээд шүүх хууль санаачлах эрхгүй
байна гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 29,
- татгалзсан 9,
- түдгэлзсэн 2, олонх дэмжиж байна. Дээд шүүх гэдэг нь хасагдана.
С. Төмөр:-Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиас бид
Улсын дээд шүүхийн эрхийг хассан юм. Тэгсэн чинь амьдрал дээр болохгүй нь
нотлогдсон, дахиад оруулсан. Яагаад гэвэл жишээ нь Шүүхийн байгууламжийн хууль
юм уу, шүүхийн засаглалтай холбоотой асуудлыг Бага хурал парламентад оруулах
гэхээр бүх юм Засгийн газар, эсвэл депутат гуйхад хүрч байгаа юм. Амьдрал дээр
ийм юм гарсан учраас бид нэмж оруулсан юм шүү. Яагаад гэвэл Шүүхийн засаглал
гэдэг чинь бие даана гээд байгаа шүү. дээ. Эргээд парламентаа гуйх болоод
байгаа юм.
С. Баяр:-Бид чинь Дээд шүүх гэдэг дотроо цэцээ
оруулж ойлгож байгаа биз дээ.
С.Төмөр:-Түүнийг шийдээгүй байгаа.
С.Баяр:- Түүнийг шийдээгүй байж хууль санаачлах эрхийг нь одоо
шийдчихэж болох уу?
С. Төмөр: Цэц хууль санаачлахад хамаагүй шүү дээ.
С. Баяр:- “Цэц” орох юм бол өөрөө хянаад сууж
байдаг юм чинь.
С. Төмөр:- Цэцээ шийдээгүй байгаа.
С.Баяр:-Дээд шүүх дотроо бид юу гэж ойлгож
байгаагаа шийдсэний дараа яримаар юм шиг байна л даа.
Р. Гончигдорж:-Дахин санал хураах уу? Цэц бол зөвхөн
Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай санаачлах эрхийн тухай асуудал
байгаа. Түүнийг нь холбоё, цэц маань Дээд шүүхийн бүрэлдэхүүнд орох уу? үгүй юу
гэдэгтэй холбогдоод асуудалд холбогдож болох юмаа гэсэн шалтгаанууд ярьж
байна.Тэгвэл улам бидний гаргасан эерэг чиглэл рүү яригдана биз дээ.
С. Төмөр:- Цэц орлооч гэсэн хууль санаачлах эрх чинь өөр шүү дээ. Дээд шүүхийн хувьд бол.
Р.Гончигдорж:-Цэц орох тусмаа
хууль санаачлах асуудал нь хомсдох тал руугаа явна шүү дээ. Дахин санал
хураалгая гэсэн саналтай байгаа дээр нь санал хураалт явуулъя. Дахин санал
хураах нь зүйтэй гэж үзэж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 23,
- татгалзсан 15,
- түдгэлзсэн 2,
Б. Чимид:-Ерөнхийлөгч, УИХ-ын эрх мэдэл.
Р.Гончигдорж:-Олонх болсон. Дахин санал хураая. Дээд шүүх хууль санаачлах эрэх эдлэхгүй гэдгийг дэмжиж гэдэг дээр санал хураалт явуулж байна. Хажуугаас орж ирж байгаа саналынх нь утгаар...
- зөвшөөрсөн 21,
- татгалзсан15,
- түдгэлзсэн1, ингээд хэвээр үлдэж байна.
Б.Чимид:-Манайхаас өөр парламент хөгжсөөн оронд
бол чуулган хэдэн сарын хэдний өдөр эхлэх вэ? Гэдэг нь Үндсэн хуульдаа байгаа.
Р.Гончигдорж:-Тэгээд амралтын өдөр таарвал хойшлуулна
гээд АНУ-ын үндсэн хуульд байгаа шүү дээ.
Б.Чимид:- 27-г хасъя гэсэн санал байнгын
хорооны санал байна.
Р. Гончигдорж:- Сайн анхаараарай 27-г хасъя гэдгийг
дэмжиж санал хурааж байна.
Б. Чимид:-Хамгийн сүүлчийнх их чухал л даа. Хүчин
төгөлдөр.
- зөвшөөрсөн 15,
- татгалзсан 22,
- түдгэлзсэн 3,
Р. Гончигдорж:- хасъя гэсэн цөөнх байна.
Б. Чимид:-29 дүгээр зүйлийг 37, 45-тай нэгтгэж 3
дугаар бүлгийн эцэст оруулъя гэсэн юм байна. Түүнийг бид систем алдагдах болов
уу гэж бодсон, тэгэхдээ депутатын халдашгүй эрхийн тухай асуудал юм. 29 дүгээр
зүйл (гишүүний). Ийм юмаа тоочихоо больё гэёэн санал байгаа. Товчхон оруулъя гэсэн
энэ саналыг үндэслээд УИХ-ын гишүүний бүрэн эрх халдашгүй дархан эрхийг хуулиар
тогтоон хамгаална гэсэн ганцхан зүйлээр сольё гэсэн ийм найруулга оруулж байна.
Гурван өөр газрын юмыг нийлүүлээд
нэг газар заахаар эсвэл эхэндээ орох байх, эсвэл хамгийн сүүлд ормоор байна.
Бусад зүйл гэж нэмэх юм уу? Тийм юм болох гээд байгаа юм.
Тийм учраас дотор нь заая,ерөнхийлөгчөө тод байгаагаар үлдээе гэсэн саналтай байна. Тэгээд энэ вариантыг сонгож авсан учраас УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй дархан эрхийг хуулиар тогтооно хамгаална гэсэн ийм л юм байна. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 27,
- татгалзсан 12,
- түдгэлзсэн 1,
Р. Гончигдорж:- Саяны товч томьёоллыг дэмжиж байна.
Зарим газрын Үндсэн хууль дээр иймэрхүү яг тэр чуулган нь тэндээ гаргахгүй,
дараагийнханд хандаж гаргадаг, тиймэрхүү юмнууд байх шиг байна билээ.
Б. Чимид:- Хэрэв хэвээр үлдээнэ гэвэл зарим
гишүүний гаргасан эд хөрөнгө гэж нэмэх санал бий. Түүнийг оруулъя.
Р. Гончигдорж:- Дахин санал хураая гэж үзэж байгаа дээр
санал хураалт явуулж байна.
- зөвшөөрсөн 22,
- татгалзсан 15,
- түдгэлзсэн 3,
Дахин санал хураая гэж үзэж байна.
Дахиад санал хураалтаа явуулъя. Өөрөөр хэлбэл товч томьёолъё гэсэн саналыг
дэмжиж байгаа дээр дахин дахин санал хураалт явуулъя. Хажуугийн саналыг
зөвшөөрч байгаа дээр санал хураалтаа явуулж байна.
- зөвшөөрсөн 12,
- татгалзсан 26,
- түдгэлзсэн 2, ингээд олонхын дэмжлэг
хүлээхгүй байна.
Б. Чимид:- 29-ийн 3 дугаар өгүүлбэрт огцруулах гэдгийг өөр үгээр сольсон. Гишүүнээс татан гаргах гэж. Энэ зарчмын асуудал. Бид түрүүчийн хууль дээр анхааралгүй хийсэн байна. Тэгэхээр энэ хоёр өөр юмыг нэг үгээр хуульд бичээд байсан байна. Энэ бол түшмэлийн албаны асуудал юм байгаа (отставка): отзывать гэдэг нь гаднаас нь татаж гаргах тухай асуудал Энэ хоёрыг ялгаж хийе гэсэн санал байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд (31-р зүйлд): Ерөнхийлөгчийн нас байгаа. Энэ дээр 37, 50, 60 нас хүрсэн гэсэн саналууд байна.
Р. Гончигдорж:- Ингээд саналуудаа хураая. Үндсэн
санал бол 40 гэж байгаа. Энэ дээр 37, 50, 60 нас хүрсэн гэсэн саналууд байна.
Мөн дээрээс нь насыг загаалсан ийм санал гарч байсан. Түүнийг энд зарчмын санал
гэж өөрөөр хэлбэл, энэ санал хураалгаж шийдэхгүйгээр дээрээсээ задгай хийсэн
чигээр нь байлгая гэж комисс үзсэн шиг байна. Ийм учраас энд санал хураалгах
гэж оруулсангүй. Эхлээд сонгогдох үед хүрсэн байх насны талаарх энэ асуудлаа
шийдье.
40 хүрсэн гэсэн насыг өөрчилье гэсэн
саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- зөвшөөрсөн 15,
- татгалзсан 23,
- түдгэлзсэн 1 дэмжихгүй байна гэжээ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж:
Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж