УИХ-ын гишүүд ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-08-05 12:55:46

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд АТГ-т ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлж дуусчээ.

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон гишүүд Авлигын эсрэг хуулийн дагуу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх үүрэгтэй юм. УИХ-ын гишүүдийн материалаа өгөх хугацаа энэ сарын 04-нд дуусгавар болсон байна. УИХ-ын 76 гишүүн бүгд хуульд заасан хугацаанд материалаа өгч амжжээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байх бөгөөд www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршуулахаар ажиллаж байна.

Ч.Ариунболд

関連ニュース