"Балжинням" сангаас ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-23 16:37:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Балжинням” сангаас ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох шарлагын аппарат, пульсоксиметр зэргийг хандивлалаа.


Цаашид тус сангаас нийгэм, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлж, нээлттэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний гэр бүл, төрөл төрөгсөд, мэргэжил нэгт сэтгүүлч, спортын тайлбарлагч дүү нар нь хамтран нийгмийн сайн үйлсийн “Балжинням сан”-г байгуулан ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

関連ニュース