Томоохон зах, худалдааны төвд дархлаажуулалтын 16 түр цэг ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр 170 суурин, 16 түр цэгт 188 багийн 858 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.