Өчигдөр 262 хүнээс коронавирус илэрч, нас баралт бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-17 12:05:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 262 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 158 нь Улаанбаатар хотод,  100 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 33 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.


Ингэснээр манай улсад "КОВИД-19" халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 387 708 болжээ. 


Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна. Одоогоор  халдвартай 2583 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4711 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


関連ニュース