Өнгөрсөн хоногт 285 хүнээс коронавирус илэрч, хоёр иргэн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-16 13:25:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 285 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын тав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 280 нь дотоодын халдвар байна. Үүнээс 194 нь Улаанбаатар хотод, 86 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 12 тохиолдол Завхан аймагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад "КОВИД-19" халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 387 446 болжээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барснаар нийтдээ 1968 хүн энэ өвчнөөр амиа алдаад байна. 

Одоогоор  халдвартай 2770 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4601 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,045
  • Хүндэвтэр-1,332
  • Хүнд-348
  • Маш хүнд-45 хүн байна.
関連ニュース