Коронавируст халдварын 335 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-15 11:04:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 335 тохиолдол бүртгэгджээ.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 191 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас хамгийн олон буюу халдварын 39 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас барснаар нийт 1966 хүн энэ өвчнөөр амиа алдаад байна.


Өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 387 161 болж байна. 


Одоогоор эмнэлэгт  2792 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 387 161 хүн байна.  



関連ニュース