Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хороо Төрийн ордонд одоо хуралдаж байна.
Уг хуралдааны өмнө УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн. Тэрбээр УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хуралдуулахгүй байх талаар Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн цэцэд хандсан гэдгээ мэдэгдээд сонгуультай холбоотой нягтлах 4 асуудал байгаа гэсэн юм.
Тус байнгын хороо сонгуультай холбоотой дээрх асуудлыг хэлэлцэж байна. Хэрэв АН-аас гаргаж тавьсан эдгээр асуудлыг эргэж нягтлана гэвэл маргааш УИХ-ын анхдугаар хуралдаан хуралдахгүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна.
Тус хорооны хуралдааны дараа МАН-аас мэдээлэл хийхээр болжээ.
Б.Туул