Нийслэлд 30 мянга гаруй иргэн гэрээр эмчлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2554 хүнийг “КОВИД-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулжээ.
Үүнээс 1210 хүнд ПГУ /PCR/, 1344 хүнд түргэвчилсэн
шинжилгээ хийсэн байна.
Нийслэлийн
хэмжээнд “КОВИД-19” халдварын улмаас
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6608 иргэн, тусгаарлах байранд эмчлүүлж буй
батлагдсан тохиолдол 370, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 30.626,
гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 22.773 иргэн байгаа
аж.