Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хязгаарлах дэглэм тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-17 10:03:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдрийн 6.00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлах дэглэм тогтоолоо.


Хязгаарлах дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйтгэл, ариутгалын ажлыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.


Хязгаарлах дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед хэвийн горимд шилжинэ гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.




関連ニュース